Коронавирусний эсрэг вакцин үйлдвэрлэгчид хямдралтай үнээр вакцинаа нийлүүлнэ гэжээ

“Pfizer”, “Moderna”, “Johnson & Johnson” компаниуд бага, дунд орлоготой орнуудад вакцин нийлүүлэхээр болжээ. Тодруулбал, “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр дээрх компаниудын удирдлагууд 2021, 2022 онд 3.5 тэрбум орчим тун вакциныг зардлаар нь юм уу хямдралтай үнээр нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. АНУ-ын “Pfizer” компани ирэх 18 сарын хугацаанд хоёр тэрбум тунг, түүнээс нэг тэрбумыг нь энэ онд нийлүүлнэ гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла мэдэгджээ. Мөн “Moderna” компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансель 2021 онд 95 сая хүртэлх тун, 2022 онд 900 сая хүртэлх тун вакциныг “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. “Johnson & Johnson” компанийн хувьд 2021 онд 200 сая тун … Continue reading Коронавирусний эсрэг вакцин үйлдвэрлэгчид хямдралтай үнээр вакцинаа нийлүүлнэ гэжээ